Pages

2011/11/23

Эзэн нь уншихгүй захидал

Хараад байхад бидний эцэг эхийн үед захиадал жинхэнэ утгаараа байж.
Надаас чамд навчнаас цэцгэнд бла бла бла............гээд л.
Харин одоо үед яаж бичих юм бүү мэд.
Гурван жилийн өмнө чамайг анх харж билээ. Танилцах үдэшлэгийн маргааш сургууль дээр нээх нялх амьтан гүйж ирээд надаас аудио си ди нэхээд л. Тэр үеэс хойш Батхуяг чамд дурласан. Би ч дээ таалагдсан бүсгүйтэйгээ юм ярих гэхээр сэрэл мэдрэмжийн адраналин ширгэчихдэг цус байгаа юм. Тэгээл дотроо чамайг үргэлж бодоостой. Юм яръя гэхээр ичингүйрэн балайраад л.. Тэгсээр байтал гурван жил болчихож.  Тэгээд чамайг хэн нэгэн эрд биш холын холд алдчихаж.
Чамайгаа юутай зүйрлэмээр юм бэ дээ.
Би ч яахав байдаг л нэг угсарсан десктоп. Core quad cpu, DDR3-ын 2 gb Ram-тай. Ер нь процессор бол гайгүй. Кэйс минь ч яахав Бакъ гоё биш ч гэсэн хэнд ч гологдохгүй. Монитор хаа очиж ЛЕД. Харин чи минь бол Apple брендийн тансаг зэрэглэлийн Лаптоп. Инээмсэглэл чинь ерөөсөө л Yahoo messenger-ийн лого шиг. За за арай л мангар жишээ авчихжээ. Явсны чинь дараа мессенжерт 2 таарсан. Хоёланд нь бүлэмцүү. Маргааш нь юу гэснээ бодтол  хонгион толгойтой хүнээс ч мулгуу юм биччихсэн байж билээ. Шууд хайртай гээд хэлчихээгүй нь их юм гэж бодоод өөрийгөө тайвшируулсан шд. Одоо уулзвал нөгөө нэг Цогоо гуай гээд байдаг жүжигчин Хүрлээгийн тоглосон реклам шиг .......... гуай .......гуай гээд л тувт зогсоо зайгүй юм асуугаад баймаар л байна. Даан ч чадахгүй байх л даа. Ингэсэн юм шиг байгаа юм. Бурхан багш Батхуягыг маш хичээнгүйлэн урлаж байжээ. Харданд нь хэрэглээний программуудыг нь инсталлдаал... Тэгсэн чөтгөр дурак хакердаж вирус хийж хаяад үзэл бодлоо амаараа илэрхийлэх файл-д нь фатал эррор заалгуулчихав. Үр дүн нь хайр дурлалын асуудал дээр нойл. Үзэл бодлоо илэрхийлэх файл нь цаасан дээр илэрхийлэх программ руу Кат-лагдаад  бодсоноо ярьж чаддаггүй бичиж л чаддаг болчихсон юм шиг байна.  Одоо хэзээ ирэхийг чинь мэдэхгүй. Хүлээлээ. Ирээд намайг тоодог дээрээ тавьдаг. Хэцүү юм өө хэцүү юм.
Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигыг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ еэ еэээээ еэээээээээ гэж..


      2011 оны 11 сарын 24-ны хүйтэн шөнө халуун сэтгэлээрээ хайлуулан бичив. 04 цаг 35 минут. Чамд дурласан хүнээс

11 comments:

Ирээдүйгээс дуудан тамгална. said...

ЭНЭ ЗАХИАНЫ ЭЗЭН "APPLE" NOTE-ЫГ БИ МЭДЭХ ЮМ БАЙНА. БИ БОДЛОО!!!
БИ БОЛ "PENTIUM-2" МАГАДГҮЙ БИЧГИЙН МАШИН, ЗА БОЛЬЁ ТООНЫ МАШИН. ХАРИН АНД ЧИ УГСАРМАЛ КОМ БАС НАМАЙГ БОДВОЛ 2 GB RAM-ТАЙ ЮМ /АТААРХЧИХЛАА/ ККК. ХАРИН ДУРЛАСАН ОХИН НЬ "APPLE" ЯААЯ ГОЁ АЙН. БАТХУЯГ ЧАМТАЙ БИ ЖАРГАЛ, ЗОВЛОН, УРАН БҮТЭЭЛ, СЭЭГС, ЭМЭГТЭЙ ХҮН, АМЬДРАЛ ГЭЭД ИХ Л ОЛОН ЗҮЙЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙСАН. ХАРИН ТЭР ДУНДААС ХАМГИЙН ТОГТОЖ ЯРЬСАН ЗҮЙЛ ЧИНЬ ЭНЭ АЛДАРТ "APPLE". УРД НЬ ЭНЭ УГСАРМАЛ КОМТОЙ ТООНЫ МАШИН БИ БЭЭР ХАМТ БАЙХАД ЯМАР Ч ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН "DELL","SAMSUNG", "ACER", "SONY","MOGUL"-ЫГ ХАРААД ИНГЭЖ ИХ ГАЦАЖ БАЙГААГҮЙ ЮМ ДАА. ХАРИН ТЭР "APPLE"-Д ДУРЛАСНААС ХОЙШ "WORD" ДЭЭР Ч ЮМ БИЧИХЭД ГАЦДАГ БОЛЧИХОЖ. RES ХИЙСЭН Ч БОЛОХГҮЙ ЮМ. ТЭР "APPLE" ИРЭЭД БУШУУХАН СЭРГЭЭГЭЭСЭЙ ГЭЖ НАЙДЪЯ. BY COMMENT /БАЛЖКА... БЛОГ-ИРЭЭДҮЙГЭЭС ДУУДАН ТАМГАЛНА/

Ирээдүйгээс дуудан тамгална. said...

Өө нэг юм мартчихаж үнэн дурлал гэж байдаг юм бол тэр нь С.Батхуяг тан дээр ирсэн бололтой.

Ирээдүйгээс дуудан тамгална. said...

Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олвол түүнийгээ бүү алдаарай.

Anonymous said...

хэхэхэ ишшшш миний муу анд ингэх хүн биш л юмсан. Амжилт хүсье хэхэхэ

Anonymous said...

iiii. Tun gunzgii durlajee. Chmg ingej durluuldag nileen huchtei computer bn daa ter apple

Bujee said...

Тун сонирхолтой захидал байна. Хайрын захиа өнөө үед ийм болжээ дээ. Хэхэ, таалагдлаа... Хайр чинь бүтнэ ээ гэдэгт итгэж байна. Сайн сайхан бүхнийг хүсье.

Anonymous said...

Hugjiltei zahidal bn :)

Anonymous said...

taalagdlaa unshhad sonirholtoi sanagdlaa hehehe

Huln said...

За энэ алдарт Apple чинь хэн юм бэ??? Бодоход яг доод курсийн охин юм шиг байхын... Ингээ л эзэн нь уншихгүй гэж байхаар Facebook wall дээр нь энэ Link-ээ пост хийчээч.. Угийн бичиж л чаддаг юм бол хэхэ

Anonymous said...

lol tataagad hayachlaa tsogoo guai bhdaa yahwdee hahah

Anonymous said...

hahaha ih sonirholtoi zuirlel bna...Gol n ezend n unshuulahgui bsim bol bichih hereggui bsiim bishvv