Pages

2013/01/26

Үүлэн домог



 

 Үүл хүү Улаанбаатар хотод дурлажээ
“Үзэсгэлэнт” утаанд нь сэтгэл унагажээ
Тэнгэрт нумрах утааг хараад
Тэсгэл алдан хөөцөлдөх болжээ
Эгэл боргил гишүүний суудал нь  түүнд
Сэтгэл хөндөх увьдасгүй санагджээ
Өнгөөр тунарах Улаанбаатарын дэргэд
Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ
Хуурамч сэтгэл гэдэг Үүл нүүгээд одно
Япон машинтай хүмүүс торойгоод үлдэнэ
Үзэмж төгс хотын түгжээ багасаж харагдана
...........................................багасаж харагдана                             
Дахилт:
Дэвшүүлсэн санаа нь хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Түгжрэл яг замхарч арилаа ч Х2
Үүрд хайрлах төмөр хүлэг
Үнэн зүрхний ганцхан машин
Дэвшүүлсэн санаа тань замхраад арилна
........................................................................
Үүл дарга ингээд жаргал үзсэнгүй
Үнэн сэтгэлийг нь бид таньсангүй
Нүд хуурсан ажлынхаа араас
Нүүж явдаг ажилтай болжээ
Тэнгэрийн уудмаас дэмжлэг хайж
Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ
Хоосон хуурамч жолоочдод гомдсон
Хорсох нулимс нь коммент хориглох болжээ
Үнэнч сэтгэл гэдэг ҮҮЛ нүүгээд одно
Үүрдийн амраг гэдэг МАШИН торойгоод үлдэнэ
Үзэгдэх байдал гэдэл САНААЧЛАГА цаашлаад холдоно
Үлдэх жолооч гэдэг БИД харуулдаад хүлээнэ эээээээээээээ
Дахилт:
Дэвшүүлсэн санаа нь хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Түгжрэл яг замхарч арилаа ч
Үүрд хайрлах төмөр хүлэг
Үнэн зүрхний ганцхан машин
Дэвшүүлсэн санаа тань торойгоод хоцорно
...........................................................хооооцорноооооо ооо ооооооооо
.......................................................................
Мөрөөдлийн санаанд Үүл сэтгэлтэй
Тэнгэрийн бодол нь хоосон чанартай
Мөнхийн хотод Үүл суудалтай
.......................................................................

RokitBay:-ын хэсгийг бараг өөрчлөх шаардлага байсангүй

Үүрдийн жаргалаа нэг өдрийн
Зуурдын ажлаар тэр сольсон
Үүрдийн амлалтаа
Зуурдын ажлаар тэр сольсон
Түүнд уул нь бүх юм байжээ
Гэвч ердөө ханаагүй
Хүсэж байсан зүйл нь замхарч
Нэвт гарна гэж санаагүй
Ховсдуулсан олон өнгөнд нь
Хажууд байгаа үнэ цэнийг
Мэдэхэд бодол нь хөнгөнөдөнө
Тэр цагийн шалгуурт нисэж одох
Хоногийн настай чанарыг таньсангүй
Цагийн алгуурт тэсэж үлдэх
Домгийн настай чанарыг таньсангүй ээээээ
Дахилт:
Дэвшүүлсэн санаа нь хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Түгжрэл яг замхарч арилаа ч
Үүрд хайрлах төмөр хүлэг
Үнэн зүрхний ганцхан машин
Дэвшүүлсэн санаа тань торойгоод хоцорно Х2
..........................................................................
Ухаант жолоочдоо Үүл эргээд иржээ
Уучлал хүсэн хөлд нь сөгджээ
Уужим сэтгэлт жолооч залуу
Урьдын явдлыг нь өршөөжээ