Pages

Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

2012/11/27

М.Каддафидуулах уу? Н.Энхбаярдуулах уу? эсвэл У.Хүрэлсүхдэх үү?


Хорвоотой танилцсан минь буюу Нямка ах бидэн хоёр

Намайг гурван настай нусаа гойжуулсан нялзрай хүүхэд байхад МҮБХ-ны тэргүүнээр нүүрэндээ мэнгэтэй юм шиг энэ ах ажиллаж эхэлсэн юм билээ. Тэгээд би нэлээд явж байгаад 1998 онд гуравдугаар ангид орж хүрд цээжлэх гэж үйлээ үзэж үсээ зулгааж байхад энэ ах "Монгол бөхийн өргөө"-г ард түмний дэмжлэгтэйгээр бариулж "Бурхан" мэт тахиулах болсон юм. Одоо намайг их сургуулиа төгсөөд 25 настай болчихоод ажлаа хийгээд явж байхад манай ах байсаар л байна. Одоо бүр допинк, найрааны асуудлаар Улсын арслан Х.Мөнхбаатартай шүүхдэх дээрээ тулчихаж. Бас түүнийг АТГ-аас шалгахаар болсон гэсэн. Бүхэн бүтэл миний амьдралтай тэнцэх хугацаанд МҮБХ-г удирдсан хайрт ахынхаа тухай болон түүний тэргүүлдэг байгууллагынх нь талаар бичихгүй бол алдас болох биз ээ.

Өнөөгийн Монгол бөх

Заалны барилдаан "МҮБХ болон ШинХУА компаний таван жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан..." гэх нь холгүй л эхлэнэ дээ. Гадаад нэршилийг Монгол бөхийн цолонд сонсох ямар муухай байдаг гээч. Дагваа аваргыг түрүүлэхээр Японууд дургүйцлээ илэрхийлж өгзөгөө тавьсан гудасаа шиддэг шиг уусан ундааны саваа Монгол бөхийн дэвжээ рүүгээ шиднэ. Муу юмыг сурахдаа хурдан шүү манайхан нээрээ. Бөхийн жудаг гэж огт алга. Энэ жилийн наадмаар л гэхэд аймгийн арслан Пүрэвсайхан, харцага Пүрэвжавд уначихаад гэдэс рүү өшиглөснийг харсан. Учир нь Пүрэвсайханы ах Улсын заан Батзориг бөгөөд "Ар" томтой учраас өөрөөсөө цол дээгүүр нас ахимаг Пүрэвжав харцагыг өшиглөсөн гэж болно. Тэгээд ийм үйлдэл гаргачихаад огт шийтгүүлдэггүй нь гайхамшигтай. Хөлбөмбөг байсан арав гаруй тойргоор бандуулсан байгаадаа уг нь
Энэхүү бичлэгэн дээр "http://www.youtube.com/watch?v=fJHjUWAOwQc" цагдаа зодож байгаа нөхөр бол Монгол улсын начин цолтой бөх гэж байгаа. Хөөрхий цагдаа хэмх нүдүүлэн байж Начинг баривчлуулсан ч цагийн дараа суллагдсан гэх ам мэдээ бий. Өөр зөндөө олон баримт бий. Энэ бол зүгээр л оршил юм шүү. Бичсэн нийтлэл минь яг одоо эхэлж байна.

 М.Каддафидуулах уу? Н.Энхбаярдуулах уу? эсвэл У.Хүрэлсүхдэх үү?

Монгол үндэсний бөх, түүний мэх, амлагаа, дэвээ шаваа, өмсгөл зүүлт, хараа, зогсолт, хөдөлгөөн зэрэг нь хэдэн мянган жилийн хугацаанд манай ард түмний аж амьдралаас урган гарсан зүйл билээ. Тиймээс спорт гэхээсээ илүүтэйгээр Монгол түмний ёс заншил, соёл урлагийг дотроо тээж ирсэн агуу их өв соёл юм.  

УРАН МЭХИЙГ УРАЛДУУЛАН ХИЙХ ГЭВ ҮҮ?

            “Цол дуудах ёсон бол бүхэл бүтэн шинжлэх ухааныг агуулсан томоохон хөгжмийн зохиол” гэж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайтай ярилцаж байхдаа сонсож байлаа. Монгол бөхийн цол дуудах ёсонд “Уран мэхийг уралдуулан хийж, Хүчийг үзэн барилдъя гэв ээ” хэмээх сайхан мөр бий. Одоо үеийн Монгол бөхөд ингэж цоллох шаардлага байгаа ч юм уу? гэх бодол сүүлийн үед төрөх болов. Учир нь 100 кг жинг хол давсан бөхөөс өмсөх, тонгорох, сээрэн дунгуйдах, гар ачих гэсэн гайхамшигт мэхийн техник, уран барилдаан гарахгүй байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны  22 жилийн түүхэн яруу алдарт “хөгжлийн” замналын “ачаар” уран мэх гаргах нь чухал бус хүчний, тактикийн барилдаан өдгөө зонхилох болов. Энэ бүхэн шахааны барьц хэмээх бөхчүүдийг “гүзээлүүлэх” аргачлал хэрэглэж эхэлсэнтэй шууд холбоотой. Хөнгөн жинтэй бөх уран барилдаан үзүүлэх хэдий ч шахааны барьц алдсан тохиолдолд ердөө 0.000000000001 хувьд нь л давах магадлалтай. Тиймээс ахлах сургуулиа ч дүүргэж амжаагүй байгаа залуу бөхчүүд цүнхээрээ дүүрэн уураг, витамин авч явдгийг учир мэдэх бөхчүүд ярих юм билээ.
Даяар дуурсагдах, Далай, Даян, Дархан аварга Ж.Мөнхбат “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Одоогийн бөхчүүдийн ихэнх нь гүзээтэй махан бөхчүүд боллоо. Дээр үеийн бөхчүүд одоогийнх шиг гүзээтэй тарган биш байсан. Тиймдээ ч бөх сонирхогчдод уран барилдаан гэдгийг үзүүлдэг байлаа. Энэ шахааны барьц гэдэг балай юмнаас л энэ бүхэн болсон...Сүүлд хамгийн чанга унасан бөх бол Даян аварга Г.Өсөхбаяр... Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Улсын Начин Ж.Бат-Эрдэнэ( одоо МУ-ын гарьд болсон), Даян аваргын ДҮҮРЭЭГ нь ДЭЛБЭРТЭЛ хаясандаа” гэж ярьж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Эндээс харахад Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ, Харцага Ц.Содномдорж, Начин Э.Энхбат тэргүүтэй гарын арван хуруунд багтахгүй бөхчүүдийг эс тооцвол Дархан аваргын хэлдгээр бусад нь “Махан” бөх болж таарч байна. Тэдний дунд шодооны одтой, цаг дуустал аргацаадаг шахааны барьцны бөх ч мэр сэр бий. Ямар сайндаа энэ жилийн наадмын түрүү МУ-ын арслан П.Бүрэнтөгсийн тухай “мордсоор байгаад арслан авдаг чинь хэн билээ” гэж надаас нэгээр ч тогтохгүй хүн асуухав дээ. Үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг ард түмэн бидэнд шинэ мянганы эхэн үеийн идэр зургаан зааны гал гарсан барилдаануудыг санагалзан үсээ зулгааж суухаас өөр арга алга гэж үү???  
            Үндэсний бөхийн хөгжил сүүлийн 22 жил уруудсан уу гэхээс өөдлөсөн зүйлгүй байна. МҮБХ-ны хамгийн гол анхаарч ажиллах зүйл нь дээр дурьдсанчлан уран мэхийг уралдуулан хийлгэж үнэн хүчийг үзүүлэн барилдуулах л юм. Сонин гаргаж, Гиннест бүртгүүлэх нь урсгалаа л дагасан зүйл. Гиннест Монгол бөх бүртгэгдсэн нь мэдээж гайхамшигтай ажил болсон. Харамсалтай нь энэхүү ажил Монгол бөхийн хөгжилд юу ч авчираагүй нь үнэн. Үзэгчид нь хөгжөөд байхад Монгол бөх огтоос хөгжихгүй байна. Харин допингийн асуудал бол яахын аргагүй Монгол бөхийн хөгжилтэй хамааралтай.

ҮНЭН ХҮЧИЙГ ҮЗЭН БАРИЛДЪЯ ГЭВ ҮҮ?

            Үнэн хүчээ үзнэ гэхээр допинк, найрааны асуудал шууд бууж байна. Үүнийг МУ-ын арслан Х.Мөнхбаатар өөрийн жишээн дээр давхар батласныг сануулъя. Улсын их баяр цэнгэл наадмын долоогийн буюу зааны даваа 70 сая төгрөгний үнэтэй гэж бодохоор начины даваа 50, харцагын даваа 60, гарьдын даваа 80, үзүүр түрүүний барилдаан 90 сая төгрөг гэсэн үг биш биз.
Монгол бөхийн тогоонд чанагдаж яваа бөхчүүд нь хүртэл найрааг жигшиж байгаагаа бичсэн байх юм. “Хүний хүсэл сонирхол гэж зүйл гээгддэггүй бололтой. Ямар нэгэн хэлбэрээр илрээд л байх юм. Тэсч чадалгүй наадамд зодоглоод хоёр давлаа. Сайхан байна. Гэхдээ нэг зүйл сэтгэл ихэд эмзэглүүллээ. Найраа гээч бузар зүйл газар авчихажээ. Н.Гончигдамба, Б.Амарзаяа хоёроос бусад нь бүгд найраа. Харсаар байтал цүнхтэй мөнгө үүрээд л яваад байх юм. Начин болох гэж 500 саятай ирээд тасдууллаа л гэх юм. Мөнгөн дээрээ тохирохгүй уналаа ч гэх шиг. Тавын даваа хүртэл дандаа сайхан найруулаад тавьчихсан жүжиг. Эдэнд ард түмнээ гэсэн сэтгэл нэгээхэн ч алга. Бөхийн холбоо Р.Нямдорж тэргүүтнүүд одоо зайгаа тавьж өгмөөр юм”( http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=15&t=4831) гэж Төрийнхөө их баяр наадамд үнэн хүчээ үзэж хоёр давсан бөх бичжээ.  
“Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр ирсэн” гэж МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар арслантай мэтгэлзэхдээ хэлж байсан. Угтаа ерээд оны эхэн үеийн найраа нь нутаг усныхаа бөхчүүдийг дээш гаргах үзэлтэй холбоотой. Найраа одоогийнх шиг сая, саяар тоологдох зах зээл болтлоо эрээ цээрээ алдчихаагүй байсан үе. Найраа хөгжсөн үү гэхээс биш Үндэсний бөх хөгжсөн зүйл огт алга. Р.Нямдорж тэргүүний 22 жилийн тэмцлийн үр дүн энэ юм гэж үү?  
Цахим ертөнцөд допингийн мэдээлэлд сэтгэгдлээ үлдээж байгаа уншигчдын 99.9 хувь нь Р.Нямдорж тэргүүнийг ажлаа хүлээлгэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.  Мөн бөхийн өргөө түүний хувийн өмч биш ард түмний өмч гэдгийг байнга сануулж байгаа юм. Энэ сарын 4-ний өдөр Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам “АСА” циркд явагдсан билээ. Зохион байгуулагчдын зүгээс Монгол бөхийн өргөөнд наадмаа явуулах хүсэлт тавихад тухайн өдөр арга хэмжээтэй гэсэн шалтгаанаар МҮБХ-ноос татгазсан хариу өгсөн аж. Учир нь Монгол туургатны наадмыг Дэлхийн Монголчуудын Үндэсний бөхийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд МҮБХ тус байгууллагатай тийм ч сайн харилцаатай байдаггүйтэй холбоотой гэнэ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун бус байгаа энэ үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх буюу У.Хүрэлсүхдэх арга байна. Залуу Гарьд Н.Ганбаатарыг унасан ч, давсан ч хэл ам хийлгүй тахимаа өгчихдөг жудагтай бөх гэж бөхийн хорхойтнууд ярилцдаг. Иймээс Гарьд хүүгийнхээ ч, өөрийнхөө ч нэрийг цэвэр авч гарах арга бол өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх юм. 
Би гайхаад байна. Р.Нямдорж ах Ливийн төрийг 45 жил удирдсан М.Каддафигийн замналаар орохыг хүсээд байгаа юм болов уу? эсхүл АТГ-аас шалгуулах гэж байгаагаа мартаад Н.Энхбаяр эксийн араас явах гээд байна уу? ёстой чөтгөр бүү мэд.
Яаж уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзүүлэн барилдах вэ?

            Шахааны барьцнаас боловсронгуй арга гарч ирвэл солиход бэлэн байгаа гэж МҮБХ-ноос мэдэгдэж байсан билээ. Шахааны барьцнаас өөр аргыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй  хүмүүс санаачлан гаргаж байсан ч дэмжигдээгүй гэх мэдээлэл бий. Энэ арга нь товчхондоо тойруулж тавьсан суран дотор барилдах юм. Сурын тойргоос гарсан бөх унасанд тооцогдох бөгөөд өмнө нь энэ аргыг хэрэглэж байсан тухай түүхийн сурвалж бий гэдгийг Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүнээс гадна барилдааны хугацааг багасгаж аль идэвхитэй барилдсан бөхөд нь барьц сонгох эрхийг шууд өгч байх талаар ч зарим бөхчүүд ярьсан нь бий. 
 Энэ сарын 4-ний өдөр болсон Монгол туургатны үндэсний бөхийн V их наадмын -85 кг-ын жинд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй уран мэх, дайчин барилдаан гарсныг бөхийн хорхойтнууд ам уралдуулан ярьж байна. Одоогийн манай бөхчүүд жингээ хасна гэдэг ямар ч боломжгүй зүйл билээ. Тиймээс Монгол үндэсний бөхийг яагаад хоёр жинд хувааж болохгүй гэж. Өмсөх, гар ачих, сээрэн дунгуйдах, тонгорох мэхнүүдээ харах ганц боломж энэ л байна.
         Харин хэл ам татлаад байгаа найраа, допингийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун ярвигтай зүйл юм. Сумо бөх шиг авсан цолоо дараагийн жилд хамгаалж чадаагүй тохиолдолд хураалгадаг бол Монголоо алдсан зүйл болох биз. Ер нь дэлхийд ганц Монгол наадам, Цагаан сарын барилдаанаа уламжлал хэлбэрээр зохион байгуулж, бусад заалны барилдааныг мэргэжлийн статустай болговол найраа допингийн асуудал арилах ч юм билүү. Өөрөөр хэлбэл барилдсан барилдаан, давсан даваа бүрээс нь бөхийн чансааг тогтоох бөгөөд тогтмол сайн барилдаж байгаа бөх дээгүүр ам авна гэдэг шударга шүү дээ. Бөхчүүд чансаагаа ахиулахын тулд найраанаас татгалзаж сурна. Гэхдээ ийм байдалд шилжихийн тулд сайн менежмент л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилдааны давааны урамшуулал, бай шагнал нь өндөр байж гэмээ нь найраа хэмээх асуудал ор үндэсгүй алга болох юм.  Мэргэжлийн спортод допинк хэрэглэсэн тамирчинг оролцуулалгүй эрхийг нь хасдаг хуультай.  Тийм ч утгаараа мэргэжлийн гэсэн статусыг үүрч явдаг билээ. 
Энэ мэтчилэн МҮБХ-ны 22 жил хийсэн ажлыг хэдхэн жилд амжуулах чадвартай надаас хавьгүй дээр боломж, санаа хэлэх олон зуун боловсролтой залуус Монголд байна.

2011/11/28

Гарчиг алга

(Фельетон)

Сургуулиа төгссөнөөс хойш амьдрал үнэндээ гунигтай байна. Өнгөрсөн хавар эцэг эх хоёр тувт үглээд амар заяа үзүүлдэггүй шүү. Өдий 23, 4 хүрчихээд гандангын тагтаа шиг эцэг эхээрээ тэжээлгэлээ гэж. Тэгээд хэсэг нөхөдтэйгөө газар тариалангын бизнес эрхэлхээр шийдэж, дээгүүр доогуур танил талаараа хөөцөлдүүлээд Сэлэнгэд 10 га газар авчихлаа. Байцаа төмсийг битүү суулгаж, зун нь зэрлэг зулгаасныг эс тооцвол нар хур тэгширээд сайхан л байсан.  Нэг мэдэхнээ намар болчихов. Ажил хийх хүн олдохгүй зовоогоод 10 га газрыг гурвуулаа өдөр шөнөгүй зулгаалаа. Ингэж тэгсээр байтал өвөл. Ургуулснаа хурааж дийлэлгүй хөлдөөж, жинхэнэ утгаараа шатав. “Ерөөсөө энэ бүхэн 76-н мангуугаас боллоо. Бүгдээрээ иргэний хөдөлгөөн байгуулъя” хэмээн эрхээ зөрчүүлсэн нэг нөхөр минь хэлэв.
Гэв гэнэт хаанаас ч юм нэг эрхэм гарч ирээд: “Сайн байцгаана уу? Эзэн Чингисийн үр сад, хөх толбот ногоочдоо. Би бээр та бүгдийн эрх ашиг хөндөгдсөн гэж сонссоод сэтгэлийнхээ дуудлагаар энд ирлээ. Ясли цэцэрлэг сургууль гээд л ер нь бүх шатанд тувт дарга хийж байсан арвин их туршлагатай тайж гаралтай тэнгэр язгууртай хүн. Бүгдээрээ нийлээд ЗГ-ын ордны цонхыг хөлдсөн төмс байцаагаараа хага цохъё!  Хөлдсөн ногооны хувьсгал хийе!” хэмээн хоолой зангируулан омогшив. Эрхээ зөрчүүлсэн мань мэт нь өөрийн эрхгүй л УУХАЙ!!! УУХАЙ!!! хэмээн дуун түрлэг өргөж төмсөө хөлдөөлгөсөн иргэдийн хөдөлгөөнөө байгуулсан билээ. Хараад байхад үе үе ард иргэдээ өмгөөлсөн, эрх ашгийг минь хамгаалсан сайхан “эх оронч” залуус гарч ирэх юм. Уг нь маш сайн хэрэг ч одоо үед үнэ цэнээ алдчихсан юм байна лээ. Манай хөдөлгөөний удирдагч тэмцэлээ шантралгүй хийсээр байсан ч эцэстээ Н.Энхбаярын гар хөл, Ц.Элбэгдоржийн бууны нохой гэгдэж, тайж гарал тэнгэр язгуур нь хятадын үр сад болон хувирсан. Ер нь энэ олон жагсаал цуглаанууд гурван жилийн өмнө болсон их үймээнээс хойш ач холбогдолгүй болсон юм шиг ээ. Би ч тухайн үед хөдөө хээр явсан болохоор ямар нэгэн ойлголтгүй явдаг юм. Миний нэг нөхрийн ярьснаар бол их муухай юм болсон гэсэн. Бүтэн өдрийн турш бичиг цаасанд дарагдан оффисдоо ганцаар суусан манай найз, нар шингэх алдад үүрэгт ажлаа дуусгаж л дээ. Өнгөрөгч баасан гаригт доргиж явахдаа нэгэн бүсгүйтэй танилцаж энэ өдрийн орой дахин уулзахаар болзож. Ажлаасаа гармагч үл таних гурван жаал нэгж бүр нь 100 гаруй долларын үнэтэй Ром дарсыг 5000₮-өөр худалдаж авахыг санал болгов. Болзоог улаан дарс уруулын амтгүйгээр төсөөлөхийн аргагүй учир өөртөө хоёрыг өрөөлд нэгийг худалдан авч Энхтайваны гүүрэн дээр уулзмагцаа “Дюти фрий”-гээс дарс авснаа гээд л элдэв шалдав зүйл ярилцан алхах зуур, дин дон дуутай, дээрээ улаан гэрэлтэй, цэнхэр алаг зүсмийн машин ирээд үгийн зөрүүгүй манай хүнийг чихэн одох нь тэр. Хаа ч юм бүү мэд нэгэн жихүүдэс хүргэм гэзэр авчираад олон тооны согтуучуудын араас дугаарлуулав. Түүний урд цам бүжгийн цагаан өвгөний хувцас багтай морин хуур ёочир барьсан этгээд найган зогсоно. Төд удалгүй араас нь дундаа шамшийсан сэйф дамнаж, нөгөө гартаа лантуу жоотуу атгасан хос залуу,  авдар “жонни уолкер” виски сугавчилсан өвөө, “эйсэр” брэндийн процессор тэвэрсэн охин зэрэг өөр өөрийн онцлогтой хүмүүс цувж гарлаа. Мань хүн УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн 7-дугаар сарын 1-ны хэрэгт орооцолдсоноо сая л мэдэв. Ийнхүү гурван лонх дарсны хэргээр гүтгэгдэж, гурван жил ургуулсан Чан Ву стилийн үсээ хусуулж, гурван сар хоригдсон гэсэн. Их үймээнээс болж миний нөхөр ганцаар хохироод үлдсэн гэвэл хол оо хэвтэнэ. Улс төрийн томоохон нам, урлагын байгууллагууд аж ахуй нэгж хувь хүн гээд л нэлээдгүй урт жагсаалт бий. Хэтэрхий “амжилттай” болсон жагсаалын “ачаар” “хожигсод” нь шоронд хадагдаж, хохирогсод нь гэмтэлийн эмнэлэгт хүргэгдсэн. Эрүүгийн сэргийлэгчийн аманд салаавч чихэж байгаад эрхий мэргэнээ тас хазуулсан жаал, эмзэг эрхтэн рүү гээ резинэн сумтай буугаар буудуулсан залуу, эмээ шиг ээ хүнд тархиа зад цохиулсан цагдаа гээд л хохирогсодын тоо хэдэн зууд хүрч байв. Энэ бүгдээс хамгийн эмгэнэлтэй нь таван хүний амь эрсэдсэн явдал юм. Их гай зовлонгын эзэн холбогдогч нь эрхэм 76 бол биш, эх оронч залуу гэвэл үгүй, явж явж  сонгууль хэмээх хадны хар мангаа болж таарсан. Байшин шатаан хулгай хийж, гудамжаар явсан хүнийг хөнөөсөн. Гарт баригдахгүй янзын туучий учир ял тулгаж болохгүй. Тиймээс өдийг хүртэл хэргийн эзэн олдоогүй явж байна. Энэ сонгууль гээчийг би сайн мэдэхгүй ээ. Мөнгө төгрөг тараадаг л гэнэ. Гурил будаа өгдөг гэсэн. Өдий наслахдаа хоёр сонгуульд оролцсон ч хамгийн дээд тал нь нийтлэлч Б.Баабарын “Ардын элч” гэх ном, дэвшигчийн нэртэй будаатай аяга, гал ноцоох сонин л авч байлаа. Тэгэхээр нарийн ширийн булхай бузарыг бол би мэдэхгүй. Харин оюутан байхад их сургуулийн зөвлөлийн дарга сонгох сонгууль аатай болдог байж билээ. Оюутан байхдаа би ангийн дарга байсан юм. Сонгууль болохын өмнөх өдрүүдэд санал худалдаж авах ажил эрчимтэй өрнөнө. Таарах болгондоо харц булаах нүдний гэм болсон охин над дээр ирж яриа өдлөө.
-Сайна уу? Сайн!!!
-Дугаараа өгчих. 9913........
-Бака орой мессеж бичье.
Орой нь мессэж ирлээ. “Би чамайг ноднингоос хойш харж явсан. Хэрвээ чи улаан сарнай клубын тэргүүнийг энэ сонгуульд дэмжвэл хоёулаа үерхье. Хамгийн гол нь манай хүнийг сонгосон гэдгээ гар утсан дээрээ бичиж баталгаажуулаарай” гэсэн байв. Харин маргааш нь цэнхэр гурвалжин клубын гишүүн намайг хоолонд урьлаа. “Өнөөдөр болох сонгуулиар манай клубыг дэмжвэл шинэ жилээр сургуулийн шилдэг оюутан цол тэмдэг болон цэнхэр гурвалжин клубын хэвлэл мэдээллийн албанд даргаар авъя” гэв. Үүнээс хойш ногоон оюутны зориг эвсэл, бас бус бие даан дэвшигчид архи пивоор дайлан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Орой ч боллоо, 165 тоот хурлын танхимд нийгмийн ухааны сургуулийн ангийн дарга нар бүгд цугларав. Танхимын баруун хойд хэсэгт архелогийн ангийн залуус, доод курсын ангийн дарга нарыг харцаараа рекитлэн сууна. Харцанд нь орохгүй бол сургуулийн урд  микро автобустай хүрзээр зэвсэглэсэн хэсэг нөхөд нь далан давхар луу явахад бэлэн байгаа. Энэ үелзэлд мисс найз охин уу? Сургуулийн шилдэг оюутан уу? гэсэн хоёр сонголт толгойд эргэлдэнэ. Сонгууль урдын уламжлал дагуу хэрүүл маргаан камерын бичлэг дор явагдаж саналаа өгөх эрхтэй хүмүүс нэг нэгээрээ дэмжигчийнхээ нэрийг тусгайлан тамгалсан цаасан дээр бичиж эхлэв. Миний ээлж ирэн өнөөх хоёр бодол эргэлдсээр л. Бодож бодож бие даан нэр дэвшигчийн нэрийг бөглөөд өгчихлөө. Мисс найз охин сонгох гэхээр гар утас маань камергүй Нокиа 3310. Сургуулийн шилдэг гэхээр угаасаа би тэр шагналыг хувийн амжилтаараа авах нь тодорхой байсан юм. Ийнхүү сонгуулийн дүн гарч бие даан нэр дэвшигч ялав. Алд цэнхэр хадган дээр мөнгөн аягатай сүү тамга тэмдэгтэй нь цуг гардуулав. Шинээр сонгогдсон дарга болбоос ирээдүйн эх орончын залгамж халаа билээ.

2011/11/23

Эзэн нь уншихгүй захидал

Хараад байхад бидний эцэг эхийн үед захиадал жинхэнэ утгаараа байж.
Надаас чамд навчнаас цэцгэнд бла бла бла............гээд л.
Харин одоо үед яаж бичих юм бүү мэд.
Гурван жилийн өмнө чамайг анх харж билээ. Танилцах үдэшлэгийн маргааш сургууль дээр нээх нялх амьтан гүйж ирээд надаас аудио си ди нэхээд л. Тэр үеэс хойш Батхуяг чамд дурласан. Би ч дээ таалагдсан бүсгүйтэйгээ юм ярих гэхээр сэрэл мэдрэмжийн адраналин ширгэчихдэг цус байгаа юм. Тэгээл дотроо чамайг үргэлж бодоостой. Юм яръя гэхээр ичингүйрэн балайраад л.. Тэгсээр байтал гурван жил болчихож.  Тэгээд чамайг хэн нэгэн эрд биш холын холд алдчихаж.
Чамайгаа юутай зүйрлэмээр юм бэ дээ.
Би ч яахав байдаг л нэг угсарсан десктоп. Core quad cpu, DDR3-ын 2 gb Ram-тай. Ер нь процессор бол гайгүй. Кэйс минь ч яахав Бакъ гоё биш ч гэсэн хэнд ч гологдохгүй. Монитор хаа очиж ЛЕД. Харин чи минь бол Apple брендийн тансаг зэрэглэлийн Лаптоп. Инээмсэглэл чинь ерөөсөө л Yahoo messenger-ийн лого шиг. За за арай л мангар жишээ авчихжээ. Явсны чинь дараа мессенжерт 2 таарсан. Хоёланд нь бүлэмцүү. Маргааш нь юу гэснээ бодтол  хонгион толгойтой хүнээс ч мулгуу юм биччихсэн байж билээ. Шууд хайртай гээд хэлчихээгүй нь их юм гэж бодоод өөрийгөө тайвшируулсан шд. Одоо уулзвал нөгөө нэг Цогоо гуай гээд байдаг жүжигчин Хүрлээгийн тоглосон реклам шиг .......... гуай .......гуай гээд л тувт зогсоо зайгүй юм асуугаад баймаар л байна. Даан ч чадахгүй байх л даа. Ингэсэн юм шиг байгаа юм. Бурхан багш Батхуягыг маш хичээнгүйлэн урлаж байжээ. Харданд нь хэрэглээний программуудыг нь инсталлдаал... Тэгсэн чөтгөр дурак хакердаж вирус хийж хаяад үзэл бодлоо амаараа илэрхийлэх файл-д нь фатал эррор заалгуулчихав. Үр дүн нь хайр дурлалын асуудал дээр нойл. Үзэл бодлоо илэрхийлэх файл нь цаасан дээр илэрхийлэх программ руу Кат-лагдаад  бодсоноо ярьж чаддаггүй бичиж л чаддаг болчихсон юм шиг байна.  Одоо хэзээ ирэхийг чинь мэдэхгүй. Хүлээлээ. Ирээд намайг тоодог дээрээ тавьдаг. Хэцүү юм өө хэцүү юм.
Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигыг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ еэ еэээээ еэээээээээ гэж..


      2011 оны 11 сарын 24-ны хүйтэн шөнө халуун сэтгэлээрээ хайлуулан бичив. 04 цаг 35 минут. Чамд дурласан хүнээс

2011/04/02

Шидэт дэнлүү олбол яах вэ?

            (Фельетон)
Уг нь би 50-ийн тал насалсан хүн л дээ. Гэхдээ яадгын мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Өмнө нь та хүүхэдэйн кино, эсвэл үлгэрээс Алладины түүхийг дуулсан л байх. Хэрэв надад тийм гайхамшиг, ид шид тохиосон бол ингэж л хүсэх байсан.
Хамгийн эхэнд халуун цуст хөх толбот Монгол хүний хувьд эх орноо Америк шиг Император, өндөр хөгжилтэй, хүн ам нь 270 сая, ер нь 27 сая байсан ч яадгын... Өмнө нь нэг ийм яриа сонсож байсан юм. Хоёр сая гаруй Монгол 20 сая болчихвол дийлдэхгүй ээ гэж. Би лав хувьдаа дэгсдүүлсэн хэрэг гэж бодохгүй байгаа. За тэгээд 27 сая Монгол иргэдийг Катарууд шиг баян баавартай, Япончууд шиг урт насалдаг болгоод өгчих гэж хүснэ. Монгол хэл дэлхий нийтийн хэл болоол, алт зэсээ өөрсдөө олборлоол, Америк аав ээж нар хүүхдээ Монгол хэл сурахгүй бол хол явахгүй шүү гэж зэмлээл, үндэсний бөх олимпод ороол сайхан сайхан. Урдаас хужаа нарыг хөлөөр нь оруулж ирээд 500 төгрөгөөр (Монгол Импер болсон учраас мөнгө нь хүчирхэгжинэ) сар боолын хөдөлмөр хийлгээд л. Сонгино-Хайрхан дүүрэг Лос Анжелсийн Холливууд гэдэг шиг Улаанбаатарын Сонгино-Вүүд гэж нэрлэгдээл, Ниссан Примьер лиг дэлхийн номер нэг болоол, Дерик Рөүс баянзүрхийн бухнууд багт тоглоол ер нь төсөөлөх тусам гоё байна.
Хоёр дахь хүсэлдээ: Монгол улсыг минь хөлбөмбөгийн эх орон болгож Англи, Испани, Итали, Германы шилдгүүдтэй дүйцэхүйц Хэнтийн хээнцэрүүд, Ховдын хотон шувуунууд, Улаангомын улаан чөтгөрүүд, Булганы буучид, Дарханы нэр төр барсууд, Эзэн Чингис хааны нэрэмжит Улаанбаатарын цагаан өмсгөлтнүүд тэргүүтэй олон шилдэг багууд үндэсний лигт нь тоглодог. Бразил, Аргентин, Ази, Африк, Европын шилдгүүд монголын үндэсний лигт тоглохыг хүсдэг болгоодох гэж хэлнэ.  
Равсал гэдэг Раул шиг залуу цагаан өмсгөлтнүүдийг удирдаал, Жижгээ хүү Жеррард шиг шүтэгдээл, Ламбаа Лампарт шиг гялалзаал, Мэндээ Месси шиг мэдрэмжээрээ гайхагдаал, ирээдүйн хөлбөмбөгийн бурхад Монголд бэлтгэгдээл, Филлипинийг пять нольдоол, Хятадыг 20:0-доол, дэлхийн аварга болоол гоёо гоё.
3 дахь хүслээ өөртөө зориулна.
Намайг Роберто Карлос шиг хурдан, Роналдо шиг техниктэй, Рамос шиг зоригтой, Раул шиг гүйцэтгэлтэй, Бекхэм шиг дамжуулдаг,Месси шиг мэдрэмжтэй,  Терри шиг төмөр биетэй, Рийсе шиг хүчтэй цохьдог  Жуниньо шиг сет пиесийн мастер, хөлбөмбөгч болгоод өгчих гэж гуйна. Хоббигоороо хоолоо олж идээл, өөрийнхээ нэртэй өмсгөлийг моод болгоол, Анжелина Жоли, Адриана Лима шиг хүүхнүүдийг араасаа гүйлгээл, зуны амралтаараа Фарис Хилтонтой зугаацаал, Шакиратай шөнөжин юу яагаал, монголжингоо бүсгүйг гэргийгээ болгоол, зодог тайлаад 60 хүртлээ менежер хийж, насныхаа эцэст Хөвсгөл нуурын эрэг дээр хувийн байшин бариулаал хэвтчихнэ дээ.

2011/03/12

Хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт

 

(Фельетон)
Үеийн үед өвөг дээдсийг минь хорлож ирсэн өст Каталончуудыг хасаг тэрэгний дугуйтай чацуулан толгойг нь тасдсугай. Ингэхэд Барса-д хасаг тэрэгний  дугуй давах хүн байгаа бил үү???(хөөрхий Пике, хөөрхий Бүскейтс) Каталоны нэр төр Барселона хэмээх энэ баг сүүлийн үед богины дамжуулалт, бөмбөг барилтаараа гайхагдах боллоо. Яг үнэндээ богины дамжуулалт, бөмбөг эзэмшилтэндээ ч биш Пэп Гуардиалогийн зохиосон “хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” гэгдэх тактиканд нь байна. Маш энгийн бөгөөд философитой энэ тактикийн тухай товчхон сийрүүлье. Тактикийн хамгийн гол зарчим нь эсрэг багийн тамирчдыг хүрэх тоолонд хэвтээд өгөх юм. Ингэснээр шүүгчдэд өрөвдөлтэй харагдах ба шийдвэр тэдний талд үргэлж очно гэсэн үг. Мэдээж өндөр лагс биетэй тамирчин хүрэх тоолонд өнхөрч унаад байх утгагүй. Тийм л учраас Барса тамирчиддаа 170см-ээс доош нуруутай байх шаардлага тавьдаг юм. Энэ шаардлагад нийцээгүй учраас шилдэг мэргэн бууч З. Ибрахимович өнгөрсөн зун багаа орхисон. Харин боломжийн нуруутай, жүжиглэх авъяас өндөртэй  С.Бүскейтс мэтийн тамирчид золоор багтаа үлдэж чадсан юм. Хүрэх тоолонд нь унаад байхаар эсрэг багийн тамирчны тоглох идэвхи суларч шаралхсандаа хуудасны алдаа гаргана. Хамгийн тод хохирогч нь Серхио Рамос байх жишээтэй. Энэ тактик Лондоны Челси багт яаж нөлөөлснийг толилуулъя. Ная гаруй минут талбайгаар тарж хэвтсэн Барсагынхныг өрөвдсөн шүүгч, 16 метрийн торгуулын талбайд гар хүрснийг нь харсаар байж торгуулын цохилт Челсид өгсөнгүй. Тэр үед шүүгчээс бусад бүх хүн гар хүрснийг харсан атал “хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” тактиканд автсан шүүгч өрөвдсөн сэтгэлээр Барса-д өршөөл үзүүлэв. Буруу шийдвэрт нь бухимдсан М.Баллак яг л Гангстер Рэппэр дисс хийж байгаа юм шиг үйлдэл гаргасныг та бүхэн санаж байгаа байх. Барсагын тактик амжилттай хэргэжсээр тухайн жилдээ аваргуудын лигийн аварга болсон. Хамгийн сүүлд Арсенал Барсагын тонлолтонд “ хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” тактикт ховсдуулсан шүүгч Робин Ван Персиг удаан хуудсаар “шагнасан” юм. Төгс юм шиг хэрнээ уг тактикт бас сул тал бий. Энэ сул талыг нь онцгой нэгэн хэмэээн алдаршсан Жозе Моуриньо олчихсон байлаа. Өнгөрсөн жилийн аваргуудын лигийн Интер Милан Барса хоёрын  тоглолтонд Моуриньо тамирчиддаа хандан “Барсагын тамирчдад битгий хүр” гэсэн даалгавар өгсөн байгаа юм. Түүний зөвлөгөөг сонсож амжаагүй ариун цэврийн өрөөнд хүндэрч байсан Мотта эхний үед  “хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” тактиканд автаж улаан хуудсаар “мялаалган” талбайгаас хөөгдөв. Үүнээс хойш 10-уулаа үлдсэн Интерийнхэн дасгалжуулагчынхаа зааварчилгааг дагасаар байлаа. Тактик нь хэрэгжихгүй байгаад уурссан П.Гуардиало өрсөлдөгчөө шатаахын тулд зүлэгчинтэйгээ сэм хуйвилдан зүлэг услагчаар ус цацуулж уурлуулхыг оролдсон ч дасгалжуулагчынхаа үгийг ягштал дагасан Интер багийнхан ялалт байгуулж цаашдаа аваргуудын лигт  түрүүлсэн. Үүний дараа “хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” тактикийн эрлэг Моуриньо Реал Мадрид багийн дасгалжуулагчаар томилогдон Барселонатай дахин туллаа. Тоглолт эхэлснээс хойш Мадридын тамирчид Моуриньогийн үгийг ягштал дагаж байсан боловч П.Гуардиалогийн чинжүү санаанд дийлдсэн юм. Талбайн хажуугаас Криштиан бөмбөг гаргахаар иртэл, бөмбөг гартаа барьсан Гуардиало Роналдуд мольго үмхүүлэв.(Бөмбөгийг гартаа барьж байгаад авах гэж ирхэд нь өөр тийшээ шидсэн) Маш тайван тоглож байсан Роналду яаж тэсхэв мольго Гуардиалог түлхэх тэр агшинд, яг үүнийг хүлээж байсан гэлтэй Барсагийн “өд”-нүүд бөөн хэрүүл үүсгэлээ. Үүнээс хойш Мадридын тамирчид дасгалжуулагчынхаа захиасыг умартан, сонгодог утгаараа “ хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлт” тактиканд автав. Үр дүн нь улаан хуудас 5-0. Энэ мэтчилэн их олон баг энэ тактиканд гэсгээгдсэн дээ. Хавар болох хариу тулаанд  хийсэх өд, хийсвэр өрөвдүүлэлтэнд нь орчихгүй юмсан.

Мадридын зүрх зогсчихоогүй байна

 

Эзэн хааны багийн эзэмшсэн бөмбөг
Зүлгэн дээгүүр биш Зүрхэн дээгүүр өнхөрнө
Сантьяго Бернабеу дахь уухай
Сонорт минь биш Сэтгэлд минь цуурайтна
Тиймээ!!!!!!!! Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн хуудсанд өөрийн ул мөрөө шигтгэж, үлгэр домгийн мэт үзүүштэй тоглолтуудаараа үзэгч хорхойтнуудын зүрх сэтгэлийг үеийн үед эзэмдэж ирсэн энэ баг эдүгээ 109 дахь жилийн ойтойгоо золгоод байна. Хоёр жарныг дамнасан энэхүү хугацаанд Эзэн хааны багт авч үзээгүй цом авирч үзээгүй оргил нэгээхэн ч үгүй бөгөөд амжилттай нь ч тэр, цуглуулсан цомтой нь ч тэр дүйцэн очих байтугай дөхөж зогсох клуб үгүй билээ. Монголын зууны манлай бөх Х.Баянмөнх гэдэг шиг дэлхийн түүхэнд ХХ-дугаар зууны манлай хэмээх эрхэм нэр төрийг тамгалсан баг бол яахын аргагүй “Реал Мадрид” юм аа. Ямар ч спортод амжилт, уналт, алтан үе гэж байдаг. Тэгвэл бид яг аль үед нь явна вэ? Бүтэн зуун жил оройн тэргүүнд явж ойрын жилүүдэд уналтанд орсныг үгүйсгэхгүй ээ. Харин одоо бол шилдэг залуусаар цэнэгээ дүүргээд  алтан үеийнхээ нүүрийг үзхээр алхаж биш гүйж байна. Цагтаа задарчихсан байсан баг яагаад хэсэг хугацаанд зутарчихсан байдалд орж болохгүй гэж. Багийг уналтанд орсон богинохон үелзэлд хүмүүс элэглэн шоглож тохуурхах өнгө аясыг хэл амаараа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч илэрхийлэх боллоо. Телевизороо асаагаад спортын мэдээ үзвээс “Ривал” багийг дэмждэг хөтлөгч өөрийн багийн үзэл суртлын бороог оруулна. Интернэт ухаж мэдээ уншваас хумсаа нуусан муур мэт этгээдийн хульжин зальхай бах таваа хангасан нийтлэл байх юм. “Мадридын Реал” ингэж амны зугаа, зодуурын бай, оршуулгын газар болтлоо дуудагдах баг биш ээ найзуудаа. Үнэхээр энэ баг оршуулгын газрын түвшинд хүрчихсэн юм бол одод юунд хүсэмжилдэг юм бэ? Мөнгө лав биш ээ нотолгоо байна. Өнгө мөнгө “карма”-гаа бодсон бол Кака “Сити”-г зорих байсандаг. Ирсэн тамирчдаа зэврээдэг байсан бол ирээдүй нь гялалзах Бензема хүү олон гигантуудын саналаас татгалзан оршуулгын газар булшлагдхаар ирэхгүй байсан нь лавтай. Дараагын нотолгоо бол Криштиану Роналду. Энэ тамирчин европ дэлхийн шилдгээр тодорч хөлбөмбөг сонирхогчид дунд “Атлантын сувд” хэмээн хайрлагдах болсон нэгэн. Хэрэв тэр кариераа бодсон бол Челси, Барса, Интер зэрэг европын шилдэг багуудыг сонгох боломжтой байлаа. Гэвч ингэсэнгүй зөвхөн мөрөөдөлдөө хөтлөгдөж, уналтын үедээ ороод байсан Мадридын багыг сонгон хүүхэд насныхаа хүслийг гүйцэлдүүлсэн юм. Дэлхийд танигдсан “World Class” статустай тамирчид Мадридын хараанд өртсөнийхөө дараа “Та ямар багт тоглохыг хүсдэг вэ?” гэсэн хариултанд бүгд л “Миний мөрөөдлийн баг бол Реал Мадрид. Би Эзэн хааны багийн домог болохыг хүсч байна” гэж нийтлэг хариулдаг. Тиймээс ч алдарт З.Зидан, Р.Карлос, Д.Бекхэм, Роналдо, Л.Фигу (бүр Барсагаас урваад хүртэл шүү!!!!) М.Овен тэргүүтэй олон тамирчид Реал Мадридыг сонгосон юм. Энэ бол зөвхөн сүүлийн үеийн жишээнүүд. Үүнээс ч өмнө тухайн цаг үедээ дэлхийн шилдэг гэгдэж байсан ихэнхи тамирчид Мадридын багт тоглож байлаа. Хашаа байшинтай хүн орон сууцтай болохыг хүсдэг шиг, экселтэй хүн Лексус 570-тай болохыг хүсдэг шиг, хөлбөмбөгчин хүний хүслэн болсон газар бол ЭЗЭН ХААНЫ РЕАЛ МАДРИД баг юм аа. Энэ багт ирээд зэвэрсэн юм бол В. Шнайдер яагаад Интерийн уураг тархи болчихов.  Ур чадвараа алдчихсан байсан бол А. Роббен Байерныг аваргуудийн лигийн финалд хүргэхгүй байсандаг. Зун зарагдаж Тоттанхэмд очсон Ван Дер Ваарт багийнхаа залан чиглүүлэгч нь болчихлоо. Үнэхээр Мадридад очоод оршуулагдсан юм бол тэд ийм сайн тоглох үндэслэлгүй. Аягүй бол тэд булшлагдаж хүнээ байгаад “ зомби” болчихож. Өнгөрсөн жил аваргуудын лигт өнгөлсөн Интер Милан багийн ноён нуруу В.Самуэл реалд булшлагдаж зомби болоод ирээдүйн багтаа очсон байх нь. Хамаг муу хар ажлыг нь хийдэг Эстебан Камбиасо нь мөн л дээрх замналыг туулсан болж таарлаа. Валенсиа багийн гол тамирчид Солдадо Мата хоёр, Хетафегийн Парехо, Севиллагийн Негредо, Вийядолидын Буэно, Германы лигт өнгөтэй байгаа Майнц багийн Шалай зэрэг европ даяар тархсан Мадридын академийн бүтээгдхүүнүүд очсон баг болгондоо түлхүүр тоглогчид нь болдог. Одоо академид нь Морато, Сарабиа, Хуан Карлос зэрэг ирээдүйн супер одууд хүмүүжиж байна. Дэлхийн шилдгүүд энэ багт тоглодог учраас  дээрх тамирчдад боломж олдоогүй юм аа. Бид бол үнэхээр азтай хүмүүс. Дэлхийн өнцөг булан бүрт тархсан улс орнуудын хөлбөмбөгийн хорхойтнуудад хайрлагдаж хүндлэгдсэн супер одуудыг ЭЗЭН ХААНЫ РЕАЛ МАДРИД багаас өөр ямар ч клуб цуглуулж чадахгүй. Хайрлаж хүндэлж дэмждэг тамирчдаа нэг багт тоглохыг харах ХХI-дүгээр зууны хөлбөмбөгийн фанатууд бидний хувьд маш том аз завшаан амны хишиг юм аа. Хунгийн цагаан өмсгөл, агуу түүх, хүч чадал эрх мэдэл, хэзээ ч биелэшгүй мэт мөрөөдлийн бүрэлдэхүүн, уруд мангуд мэт шуургалсан довтолгоон энэ бүхэн бидний сэтгэлийг огшоож, цусыг минь буцалгаж байдаг учраас бид “Реал Мадрид” багийг хүндэлж хайрлаж Мадридиста болсон юм. Ойрын хугацаанд тун удахгүй ээ. Мадридын эрин үе айсуй. Доромжлуулах тусам бид долоон бурхан мэт гялалзах болно. Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!

2011/02/16

Жих шигийн ач тус

(Фельетон)
Бидний үеийн залуусын дунд  үе үе шинэ үг гарч ирээд "мода" болон түгж нус нь гойжсон жаалаас үс нь бууралтаж шүд нь унасан өтгөст хүртэл тархаж байна. Сүүлийн үед үгийг тонгоруулж хэлэх мода ид эрчээ авчихлаа. Саяхан нэг жаал өвөөдөө хандан: "Вөө рой нэх манайг рэцэглэлээс ваахын" гэхийг сонслоо. Үүнийг нь сийрүүлээд үзсэн чинь "өвөө орой хэн намайг цэцэрлэгээс авах юм гэсэн өгүүлбэр болов. Уг нь тонгорог яриа нь халаасны хулгайчдын хоорондоо ярилцах нууц хэл байсан бөгөөд өдгөө үед олон нийтийн ярианы хэл болон хувирчээ. Тэгэхээр би энэ хэлийг ойлгож байгаа учраас ганц монгол хэлтэй биш тонгорог гэдэг хоёрдогч хэлийг эзэмшсэн болж таарах нь. Өө бас өвөр Монгол хэл гадарлана. Ямар ч байсан гурван хэлний мэдлэгтэй юм байна би. Сүүлийн үед од болж байгаа бас нэг үг бол жих шиг. Баахан юм ярьж байгаад ярьсан юм аа үгүйсгэх хэлбэр гэх юм уу даа. Энэ үг нь ихэвчлэн өсвөр насны охид дунд хит болоод байгаа юм.
Харилцан яриагаар жишээлэн авч үзвэл:
А-Хайр нь өнөөдөр хичээлдээ явж байгаад машинд мөргүүлээд жих шиг
Б-Өө яанаа хайраа тэгээд зүгээр үү жих шиг
А-Хайр нь зүгээрээ жих шиг Эмнэлэгт хэвтэж байна жих шиг г.м.
Энэ үгийг бас сайнаар ашиглаж болмоор санагдаад байгаа юм. Шалгалт шүүлгийн үеэр энэ үг аминд орж мэднэ. Билет сугалаад мэдэхгүй асуулт гараад ирвэл багшийн сэтгэл зүй дээр тоглолт хийнэ гэсэн үг.
Жишээлбэл: Багшаа билет номер 2 жих шиг
Асуулт номер 1 жих шиг
Арслангын зулзагыг юу гэж нэрлэдэг вэ? жих шиг
Багш: За хариулдаа
Бамбар жих шиг биш үү?
Бэлтрэг жих шиг
аан Симба жих шиг
Биш ээ багш аа Гүен юм байна жих шиг
Багш: Сайн байна Гүен гэж зөв хариуллаа "А" явж болно гэх жишээтэй.
Бас ийм нэг боломж байна.
 Сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах үедээ амлалт бүрийн араас жих шиг гэж хэлбэл амжилт олох магадлал өндөр.
"Сонгогчид та бүхэндээ эх орны хишиг, эрдэнийн хувь нийтдээ 2.5 сая төгрөг бэлнээр өгнөө жих шиг" гээд л болоо. Сонгуульд ялалт байгуулчихаад сонгогчидынхоо амийг таглах үгтэй болж байнаа л гэсэн үг.
Гишүүнээ амлалтын хэрэгжилт юу болж байна.
Юун амлалт би зүгээр тоглож байсан ш дээ.
итгэхгүй бол энэ бичлэгийг хар. Амлалт бүрийн араас жих шиг гэж хэлээд үгүйсгэж байгаа биз дээ гээд л хэлэхэд заргалдаж зодолдох эрх зүйн үндэслэл сонгогчидод байхгүй болчихож байгаа юм. Энэ мэтчилэн зөндөө зүйл дээр ашиглаж болохуйц ашигтай үг байгаа биз. Зөн билгийн тулаанд ордог ч юм бил үү гэж бодогдох боллоо. За тэгээд энэ үгийг та зөв газар зөв цагтаа хэрэглэбэл амжилт шуураад л ороод ирнэ. Үргэлжлэл бий жих шиг.

Хувьдаа тогоочтой



(Фельетон)
Саяхан би хэсэг нөхөдтэйгөө ганц 2 лонх шар айрагны бөглөө мултлаад хэрэгтэй хэрэггүй баахан юм чалчив аа. Тэгсэн нэг маань ингэж ярьж байна. Манай монголчууд сексийн гаж донтой америк хүүхний тэжээдэг нохойноос дор амьдарч байна гэж. Дэлхийн дээд зэрэглэлийн Хилтон зочид буудлын өв залгамжлагч энэ хүүхэн загвар өмсдөг, дуулдаг, сексийн гаж донтой гээд л есөн шид нь бүрдсэн  авъяастай юм байх. Насаараа идээд барахгүй хөрөнгөтэй хүн нохойдоо өдөрт л 5.000 ногоон зарцуулдаг бөгөөд нөгөө муу азтай нохой нь хувьдаа тогоочтой, мань мэтийн амсаж ч үзээгүй бүр нэрийг нь ч дуулаагүй хачин чамин хоол иддэг гэнэ. Ганц удаа нохойн гоо сайхны үйлчилгээ авахдаа 2.000$ үрдэг байгаа юм. Чадаж байгаа юманд арга байхгүй хойно. Энэ яриа өндөрлөсний дараа бас нэг нөхөр маань инээд хүрмээр үгүй ээ уур хүрмээр зүйл ярьлаа. Манай Монголд Парис Хилтон шиг баавартай хүн байна гэнэ. Парисаас ялгагдах онцлог нь эрэгтэй, өв залгамжилж авсан юмгүй, мэргэжил нь тэс өөр. Улс төрийн өндөр алба хашдаг энэ этгээдэд гар дүрж үзээгүй бизнес үгүй гэлцдэг. Хор найруулах талдаа бол мэргэжилтэн гэж байгаа. Мань хүн өнгөрсөн зун гэрийнхэнтэйгээ Хөвсгөл явж амрахаар болсон юм байх. Бандгар том 570-даа хоол хүнс зэхээд тэжээдэг хайрт нохойгоо авч явах гэтэл багтаагүй юм гэнэ. Ард иргэдээсээ илүүтэйгээр нохойгоо халамжилдаг уг хүн хайртай нохойгүйгээрээ хөдөлж чадсангүй тусд нь бас нэг бандгар тэрэг гаргаад тогооч хүртэл авч явсан байгаа юм. Өнөө муу даварсан нохой нь ард иргэдийн минь амтархан иддэг Лапша тэргүүтэй хоолнуудыг нэг нүдээрээ тоож харах битгий хэл үнэрийг нь ч авч чаддаггүй юм байх. Хувьдаа авч явсан тогоочоороо хуушуур хайруулж иднэ. Болдогсон бол даварсан турсагыг алаад арьсыг нь өвчөөд хархорин захын гуанзнуудад зарчилтай билээ. Өөрөөр нь хуушуур хайраад идвэл би лав нохойн мах гэлтгүй гөвнө дөө. Эрх мэдэл албан тушаалаараа төгсөрчихсөн хүнтэй хэл ам хийгээд дийлэх биш нохойгоор нь хуушуур хийж идэн бах таваа хангавал надад дээр. Дээрх бичсэн зүйлийн үнэн худал эсэхийг сайн мэдэхгүй юм. Би угаасаа хар багийн итгэмтгий хүн учраас үнэн л гэж бодож байна. Харин таны хувьд???

2011/01/20

Монгол цус хувьсдаггүй






1. Ургын овог-Шар мөрнийхөн 
2. Эцэг (эхийн) нэр-Лу Хан 
3. Нэр-Дан Жад 
4. Нас-20 
5. Өндөр-166 см
6. Нийгмийн гарал-Цагаач 
7. Биеийн жин-48 кг
8. Гэрлэлтийн байдал-Ганц бие
9. Ам бүлийн тоо-1
10.Боловсорлын түвшин-Тодорхойгүй

Монголын төмөр замын вокзал 10 цаг 16 минут.

Дундад иргэн улсаас Монголд иргэншил авхаар ирсэн цагаач Дан Жад галт тэрэгнээс буув. Сайн байна уу? Улаанбаатар. Хүссэнээ хийдэг дураараа жаргадаг жинхэнэ "ардчилсан" улсад ирсэндээ таатай байна . Яагаад энд ирээд ингэж баярлаад байгаа юм гэж үү? Танай Монголчуудын мөрөөдөлтэй яг адилхан. Монголчуудын мөрөөдөл Америкт очиж аяга таваг угаан, илжиг хийж байгаад ирэх гэсэн. Харин манай дундад улсын хүмүүсийн мөрөөдлийн газар бол Монгол. Хятадууд энд нэгэнт ирчихвэл буцнаа л гэж бараг байхгүй. Танай төрийн толгойд манай урд зүгийн цустай нөхдүүд хэд хэд бий. Тэгээд л бидний эрх ашгийг хамгаалаад, бөөцийлөөд халамжилдаг байхгүй юу.Та нар боддоо. Наад шийгуагаа ажлуулдаа. Танайхнаас хамаагүй хялбар ажил хийдэг мөртлөө бид 2 дахин илүү цалин авч байна. Арьс шир түүхий эд,алт зэсийг чинь хэн авч, танайхныг хэн зах зээлийн өрсөлдөөнөөс хасаад байгаа юм. Бид л шүү дээ.Мисс, дуучин гээд гайгүй хүүхнүүдийг чинь хэн бэрээ болгочихов. Танай харцуул арчаагүй унхиагүй архичин л байхгүй юу хохь чинь. Хар тамхи хүний наймааны дамжлага, бараа татах бааз газар яагаад танайх болчихсон юм бэ? Танай хүмүүс ядуугын ядуу, манай цус нэгт улс төрчдийн гарын атганд орчихсон болхоор л байхгүй юу. Хохь нь ээ хохь нь түмэн удаа хохь чинь. Ер нь бол цаашдаа тэр аяараа манайх болно. Цаг хугацааны асуудал. Улаанбаатар сая гаруй хүнтэй гэл үү? Хөх инээд хүрчихлээ. Улаанбаатарын өнцөг булан бүрт байгаа барилгын хятадуудаас хэд дахин цөөн юм байна. Өнгөн дээрээ 30 гаруй мянга гэж байгаа ч мэдэгдээгүй зөндөө зөндөө шоохууз бийнаа. Шөнө дуг нойрондоо ногоорч байхад  чинь хүүс тэмтрэх хүч дотор чинь байгааг мэдэхгүйл дээ та нар. Манай хятадууд даруу төлөв номхон болхоор л зүгээр байгаа шүү зүгээр байхад зүгээр байгаарай. За энэ ч яахав. Нээрээ манай хятадад  Монгол судлалын сургуулиуд ээлж дараалан байгуулагдаад, би гэдэг хүн чинь халх монгол аялгууны ангийг онц төгсөж нам засгынхаа даалгавараар энд ирчихээд байна. Монголд очоод УИХ-ын гишүүн Есүхэй овогтой Тэмүүжинг олж уулз гэсэн. Өмнө нь 2 ч удаа гишүүнээр сонгогдож байсан хүн байгаа юм. Нэр нөлөө гэж хэмжээлэшгүй их. Олоод уулзвал ч намайг суга дээш татах хүн дээ.Гэхдээ ойрын 3-н сар уулзаж болохгүй. Даяар Монгол ч бил үү дагаар Монгол ч гэл үү хэдэн нөхдүүд орж ирсэн хятадуудыг хэдэн сар ажигладаг гэсэн. Сэжиг авхуулахгүйн тулд Монгол хүний амьдарлаар хэсэг хугацаанд амьдарна. За за явъя. Мөнгө байна. Аян замын алжаалаа саун орж!!!!!!!!!!!!!!!!!!!!!! тайлъя. Маргаашнаас орон гэр олно, ажил хайна гээд асуудал их байна.



Сайн уу дахиад л би. Ханын материал хавьцаа хамбын овооны ойролцоо хашаа байшинтай болчихлоо, Ажил хайж зовсонгүй хамгийн түрүүнд очсон барилгадаа л ногоон гэрлээр өрлөгчин хийхээр боллоо ш дээ. Надад үнэхээр дутагдах гачигдах юм алга. Ажлын газартай гэр маань ойрхон, гэр уулын орой дээр болхоор өглөөдөө чаргаар гулгаад орчихно. оройдоо 2 километр өгсөнө. Ингэхдээ зүгээр явахгүй шүү дээ. Тамхины иш цуглуулаад харьж бүгдийг нь үүрүүлээд сонинд ороогоод сорчихно. Жоохон оройтвол бэлэн гоймон , эртхэн харьвал нохойн махтай байцааны чанамал хийж идээд л жаргаж байна дөө. Маргааш цалин буувал саун!!!!!!!!!!!!! орно. Ойр орчмын айлууд нохойгоо хайгаад  бөөн юм. Хайгаад байгаа нохой нь миний ходоодонд явж байдаг. Саяхан тэр айлуудад  хулгай ороод хамаг юмыг нь хуу хамсан сурагтай. Монголын хулгайч нар нохойгүй айл анддахгүй л дээ.

2010/12/21

Амьдрал ба туслах дүр

 

       

Эхлэл  
  Амьдрал бол агуу жүжиг. Би найруулагч, гол дүрийн жүжигчин нь учраас үлгэрийн мэт сайхан, аль эсвэл эмгэнэлт болгох эсэхээ өөрөө л шийднэ. Жүжиг төгс төгөлдөр болох эсэх нь найруулагчийн ур ухаан, авъяас билэг, алдаагүй сайн зохиол, мөн туслах жүжигчидийн сонголтоос шалтгаалдаг. Бидний амьдралын салшгүй хэсэг бол эцэг эх, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд билээ. Тэд бол бидний туурьвиж буй жүжгийн туслах дүр юм. 
                        1. Алаг хорвоод төрсөн минь учиртай
            
Би бурхан шүтдэггүй, итгэдэггүй. Энэ хорвоод хүн болгон амьдрал хайрласан хоёр буурай минь миний бурхан. Тэд бол мөнхийн үнэн. Тэнхэлгээ тойрон эргэх эх дэлхийд оршин суух зургаан тэрбум гаруй хүний цөөнгүй хэсэг нь эцэг эхийн халамж хайрыг амсаж үзээгүй байдаг. Би бол эцэг эхийн агуу хайрыг амсаж өссөн өчүүхэн муу шимэгч хорхой. Яагаад өөрийгөө шимэгч хорхой гэж нэрийдсэн нь сонин байж болох юм. Эцэг эх минь халуунд халж, хүйтэнд хөрж, халтар хэдэн цаасны төлөө өөрийгөө зольж явна. Энэ бүхэн эцсийн эцэст хэний төлөө вэ? Хар хөлсөө цувуулан байж олсон мөнгийг нь хортон шавж мэт мэрж, ханаж цадахаа мэддэггүй зан бидэнд бий. Хатуухан хэлсэн үнэн үгийг нь хайхран сонсоогүй ч үе байгаа байх. Амьд ахуй цагт нь ачлалт хоёр буурайдаа ядаж ганц ч удаа “Энэ хорвоод төрүүлж өсгөсөнд тань баярлалаа” гээд хэлчихэж амжаагүй л явна. Цээжин доторх энэхүү бодлоо цаасан дээр ч болтугай бичин хэлье. “Ааваа ээжээ алаг хорвоод төрүүлж өсгөсөнд тань гялаалаа.”
            Идэх хоол, өмсөх хувцасыг минь олохын төлөө эцэг минь хэчнээн эсээ үхүүлээ бол. Хумхийн тоос байхаас эдүгээ хүртэл тээж төрүүлсэн өсгөсөн ижий минь хэчнээн шөнийн нойроо хугаслаа бол. Энэ их ачийг нь хариулах хэн ч үгүй. Хэзээ ч гарахгүй. Буруу үйлийн гэсгээлд ирдэг эцгийнхээ шанаадалтаар барцадаа тайлж, эндсэн алдааг минь зэмлэн ойлгуулах ижийнхээ сургаалаар би омогшиж явдаг аа. Орчлон ертөнц хорвоод эцэг эхийн минь үг шиг үнэн нь үгүй. Ижий аавын минь хайраас агуу нь үгүй билээ. 
            2. Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дуусах даа
           
Надад нөхөд олон бий. Уйлдаг, дуулдаг, уудаг. Сэтгэлийн минь нандин утсыг хөнддөг, тархины минь түгжээг мулталдаг, талх сахараа хувааж иддэг. Хүний амьдралын хамгийн анхны хүрээлэл бол гэр бүл. Харин дараагийнх нь найз нөхөд. Хүн гэдэг амьтан ухаан орсон цагаасаа л хэн нэгэнтэй үзэл бодлоороо итгэн үнэмшилээрээ нийцэж, нэг ёсондоо ахан дүүс болдог. Энэ харилцаагаа нөхөрлөл гэж нэрийднэ. Тэгвэл нөхөрлөл гэдэг чухам юу вэ? Залуу насны зүйл үү? Насан туршийн харилцаа юу? Тухайн хүний өөрийн сонголтоос шалтгаалж энэ асуултын учиг тайлагдана. Жишээ нь миний хувьд дутуу дулимагаа нөхөж, дундуур бүхнээ дүүргэж чаддаг арав гаруй нөхөд байлаа. Амьдралын шалгуур сорилт аажим аажмаар биднийг хэмэлсээр гарын хуруунд багтахгүй байсан тоо дөрөв хүртлээ буурсан. Тэгэхээр найз гэдэг тийм ч төгс төгөлдөр, итгэл үнэмшилтэй зүйл биш юм. Мөнгө хэмээх хүчирхэг зэвсэг таны гарт байгаа цагт танилын хүрээлэл тань улам тэлсээр л байна. Харин ядарч зовсон үедээ та ганцаар хоцорч мэднэ. Тиймээс найз гэдэг бол хийсвэр зүйл. Амьдралын бартаанаас шалгарсан, тодорхой цензурыг хангаж, итгэл ойлголцлын эзэнт гүрнийг сэтгэл дотроо байгуулагч хүнийг би найз биш анд гэж нэрлэмээр санагддаг. Анд гэдэг үг тэртээ 13-р зууныг санагдуулна. Тэмүүжин Жамухын нөхөрлөл бол анд гэдэг үгийн сонгодог утга юм. Хороох сэтгэл байвч ямар нэгэн далдын холбоо Жамухыг эзэмдэж сайн нөхрийн талд эргэсээр байдаг. Та найзаасаа юу ч бүү хар. Харин аль болох өөрийгөө зориулж сэтгэл дотор нь орон зай эзэнт гүрнийг бий болго. Энэ үйлдлийг чинь хүлээн авч эзэнт гүрнийг байгуулалцсан хүн л жинхэнэ таны анд болж чадна. Хүн болгонд нөхөд бий. Уйлдаг, дуулдаг, уудаг, иддэг. Харин анд бол ховор. Найз гэдэг бол ердөө л дөрвөн үсэг. Н.А.Й.З. 
                                    3. Гэр дүүрэн гэгээ цацруулагч
            
Хүнд маш олон сонголт тулгардаг. Зөв сонголт хийсэн хүн бэрхшээл зүдгүүрийг ялдаг жамтай. Гэр бүлийн салшгүй хэсэг болсон хань ижилээс тухайн хүний уруудах, өгсөх нь хамаарна. Ханиа зөв сонгосон хүн асар өндөр бай шагналтай азын сугалааны ялагч болдог гэхэд хэлсдэхгүй. Залуу насны ааг омог, хаврын тэнгэр шиг зан араншин эхнэр авч, нөхөр болсны дараа төлөвшин,жинхэнэ эр хүн болдог юм болов уу гэж би боддог. өмнө нь дандаа тэжээлгэдэг байсан бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүний хэв маяг хөмөрсөн тогоо мэт эргэж хооллох, хувцаслах, амьдрах таатай орчныг нь бүрдүүлэх гээд л аар саархан зүйлээс авхуулаад хэзээ ч биелүүлж чадамгүй мэт асуудал чиний толгой дээр бууна. Харин чамайг ингэх үед хос багана мэт түшилцэж, халуун хайр урмын үгээр харамгүй шагнагч бүсгүйг чи олсон бол зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Эмэгтэй хүн, гэргий гэдэг бол хоол хийж, хувцас угаан, хүүхдийг чинь өсгөдөг хэрэгсэл биш ээ. Эр хүнийг залан чиглүүлэгч, итгэлт зөвлөх, энэхэн биений минь нөгөө тал юм. Тэд бас тайлагдашгүй агуу ертөнц. 
                                          4. Миний үргэлжлэл
           
Эр хүн энэ хорвоод эцэг болох үедээ хамгийн аз жаргалтай байдаг гэж би дуулсан. Удам залгаж, галыг нь манах үр нь тэдний амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг. Эцэг болсон эр хүн мөнгөө юунд, яаж зарцуулахаа мэддэг гэлцдэг. Хар багийн андийнх нь төрсөн өдөр түүний хувьд энгийн өдөр болон хувирч, наргиж цэнгэх байсан мөнгөөрөө нялх үрдээ “памперс” бариад л очно. Гэргийтэйгээ ам мурийж, харьмааргүй байлаа ч үрээ гэсэн эцгийн сэтгэл өөрийн эрхгүй гэр лүү нь зулгаана. Алтан дэлхийд хүн болж төрснийх ааваа гэж дуудуулах хамгийн сайхан байх даа. Үр хүүхэд гэдэг ертөнцийн чихэнд намайг дуулгах цуурай, мянга мянган жил нэрийг минь алдаршуулах миний үргэлжлэл.
            Төгсгөл
Хүний амьдралын салшгүй хэсэг болсон эцэг,эх хань ижил, үр хүүхэд, анд нөхдийгөө хайрлаж хамгаалан, халамжлах үүрэг гагцхүү гол дүрийн баатар бидэнд л бий. Хэн нэгэнд заан сургах, сэнхрүүлэн ухааруулах гэж үүнийг бичсэнгүй. Зүгээр л миний сэтгэлийн өчил, амьдралын маань зорилго, жүжгийн минь зохиол байлаа.

Харангадсан “Утаанбаатар”



(Фельетон)

(2066 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр)
Монголоо хайсан Монгол Аян замын тэмдэглэл
Кимчи сонины сэтгүүлч Ким Бат ху Яг

Одоогоос тавин жилийн өмнө эх болсон Монгол Улсад минь агаарын бохирдлоос шалтгаалан утаан галав юүлж угийн бие муутай би амьсгал бачуурахын эрхэнд БНСУ-руу дүрвэсэн юм. Үүнээс хойш таван жилийн дараа Монгол Улс усны хомсдолд орсон гэдгээ дэлхий нийтэд зарласан билээ. Элэг нэгт ахан дүүстэйгаа уулзаж төрсөн нутгийнхаа шорооноос авч харих санаатай хорин литр ус, хорт утааны баг, хөөрхий муу мишиокоо бариад гарсан юм. Сөүлийн онгоцны буудлаас хөөрөөд хоёр цаг 47 минут өнгөрч байтал бараан хар үүлэн дунд ороод ирлээ. Экипажийн дарга:
“Эрхэм хүндэт зорчигчидоо манай онгоц Монголын газар нутагт орж ирлээ. Хорт утааны багаа зүүж, хоёр гурван сав ус халааслаарай” гэж зарлав. Ойролцоогоор 76 минутын дараа Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардаж зорьсон газартаа ирсэн юм. Дэд бүтэц муу учраас суудлын машин явах аргагүй болж таксинд нь трактор явдаг ажээ. Хотын төв рүү явах замдаа Монгол хүний дасан зохицох чадварыг үнэхээр гайхсан юм. Сүүлийн жилд төрсөн хүүхдүүд нь агаарын онцлогоос шалтгаалж нахиу том хамартай нүх нь агаар цэвэршүүлэхэд зохицсон яг л шүүлтүүр шиг өтгөн хар үстэй болон хувирсан нь дасан зохицох чадвар сайтай үндэстэн гэдгийг харуулж байлаа. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, барилга байгууламж, сайхан хүүхнүүдийн тухай бичихийг хүссэн ч харамсалтай нь хоёр нүд утаанд хорсоод олигтой сайн мэдэж чадсангүй. Харин Монгол хүмүүсийн аж амьдралын талаар багахан мэдээлэл цуглуулснаа сийрүүлье.
Ажлын байрны олдоц муутай хүнд хөнгөн үйлдвэр бараг байхгүй ба төрийн мэдэлд хэдэн худаг, хоёр цахилгаан станц, хувийн хэвшилд хорт утааны баг, шатахуун түгээдэг хэдэн компани ажилладаг байна. Хамгийн сонирхолтой нь ажилчид цалингаа цэвэр усаар бодуулан, шагнал цалиндаа хорт утааны баг, хоёр настай бут гэх мэт зүйлс авдаг аж. Хөдөлмөрийн хөлсний доод ба дээд хэмжээ нь 108 л ус бөгөөд НӨАТ, нийгмийн даатгал зэрэг татварууд хасагдаад ойролцоогоор 86 л ус гар дээрээ авдаг байна. Нэг авууштай тал нь энд баян хоосны ялгаа гэж алга. Ерөнхийдөө ядуу, нэн ядуу гэсэн нийгмийн бүлгүүд байдаг. Ядуу айл гэдэг нь хашаандаа хоёр гурван модтой, хөргөгчиндөө хэдэн литр усны нөөцтэй, гэр бүлийн гишүүд нь тус тусдаа “Адидас” брендийн хорт утааны багтай байна. Нэн ядуу айлын тухай бичээд илүүц биз. Хүний мууд дурлаад яахав. Өдөржин хотын соёлтой танилцаж явсаар нэг л мэдэхэд орой болчихлоо. Хонуулах айл олддоггүй үзэг нэгт нөхөр яруу найрагч С.Начингийн хашааны гадна очиж танайд хоноё хэмээн долдугаар өнгөний соль хоолойгоор орилтол бүрээс нь урагдсан бор гэрээс тонил цаашаа гэсэн хариу орилолт сонсогдов. Залуу насандаа тусархаг сайн залуу байсан юмсан гэж битүүхэн дотроо гомдож зогстол оюутан цагийн минь анд Баяржаргал тааралдлаа. Баяржаргалд учир явдлаа хэлээд Начингийн тухай асуутал:
“Хөөрхий муу Начин Өлзийбаяр гэдэг хүүхэнтэй гэрлээд дандаа доромжлуулж гэрт орж эм, гадаа гарч эр болж нөгөө муу  шулам шиг хүүхнийхээ үгээр байдаг болсон. Урдаас нь эвгүйхэн харахаар сална гэж айлгаад байдаг юм гэсэн. Өөрөө чааваас ухаангүй хайртай учраас авгайдаа атгуулчихсан байхгүй юу. Чи тэрэн дээр эмзэглээд гомдооод яахав “ гэж хэлэхэд нь дотор онгойгоод муу найзыгаа өрөвдөөд явчихлаа. Баяржаргалтай оюутан цагийнхаа хөгжилтэй зүйлсээ ярин гэрт нь хонох нүхээ малтаж дуусаад танайд хоноё хэмээн тал застал,
-Манайх тийм хүн хонуулаад байх айл биш шүү дээ гэж хариулав.
-Зүгээрээ би мишиоктойгоо явж байгаа, үүдэн дээр чинь ч хамаагүй засаад унтчихна гэж гуйсаар арай л гэж хонохоор боллоо. Баяржаргал маань Насанжаргал гэдэг монголжингоо бүсгүйтэй гэрлэж хоёр хөөрхөн хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдийнх нь нэр маш өвөрмөц. Том охиноо Хүчилтөрөгч, бага хүүгээ Галт-Ус гэж нэрлэжээ. Нэрнийх нь учрыг асуувал Монголын ард түмэн цэвэр агаар, мөрөн голтой болохыг бэлгэдсэн нэрийг хүүхдүүддээ хайрлах болж. Манай Баяржаргал ч яаж дутахав хүүхдүүддээ нэрийг нь өгчээ. Элдэв янзын хов жив яриад сууж байтал ашгүй нэг юм хоол нь боллоо. Өлсөж байсныг ч хэлэх үү гэрийн эзэгтэй Насаагийн хийсэн гуляштай пирошки гэдэг хоол маш амттай санагдсан юм. Маргааш өглөө Баяржаргалтай хамт ажил руу нь явахаар боллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд азаар тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг-Ус ард түмэн, сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийхтэй таарсан юм. Уулзалтын танхим дотор “Эрүүл агаар” иргэний хөдөлгөөний тэргүүн Агаарзандан, “Миний Монголын агаар ус” хөдөлгөөний тэргүүн Тарвага нарын тэргүүтэй бухимдсан ард иргэд битүү дүүрсэн байлаа.
Хажууд зогсож байсан хоёр эмгэн ийн ярилцана.
-Саяхан Сайхансамбуугийн хүү усанд орсон гэсэн.
Нөгөө эмгэн нь:
-Пээх тэр чинь ямар цамаан цус вэ? Үхэхээсээ өмнө нэг усанд орж үзчихээд үхэх юмсан. Ер нь хамгийн жаргалтай үхэл чинь живж үхэх юм шүү дээ гэж ярилцахыг нь сонсоод нэг бодлын инээд ч хүрэх шиг нөгөө бодлын өрөвдөлтэй санагдаж байв.
Төд удалгүй Ерөнхийлөгч Элбэг-Ус индэр дээр гарч ирэн сэтгүүлчдийн асуултанд хариулж эхэллээ. Эхний асуултыг “Халуун хөнжил” сонины сэтгүүлч Г.Ганбагана тавьсан юм.
-Ноён Ерөнхийлөгчөө, та өнгөрсөн долоо хоногт толгойн дээрээ стакан ус асгаж байсан. Та төсөвийн усыг үрэн таран хийж ядарсан ард иргэдийнхээ татварын усыг ингэж үрэхээсээ айхгүй байна уу?
Элбэг-Ус хариуд нь:
-Та сая надаас толгой дээрээ яагаад ус асгасан бэ? гэж асуулаа. Би толгой дээрээ яагаад ус асгасан бэ гэсэн асуултанд тань хариулъя. Тэр өдөр манай найз надад стакан ус бэлэглэсэн юм л даа. Гэртээ аваачин хэдэн хүүхдийнхээ цангааг тайлъя гэж бодоод бариад явж байтал гэнэт чухал уулзалтанд орох болоод сандалан дээр хальт тавьчихсан чинь унаад толгойн дээр асгарчихсан юмаа. Ерөөсөө ийм л юм болсон. Төсвийн усыг үрэн таран хийсэн юм байхгүй л байгаа биз дээ. Шударга байцгаая. Шударга л байя л даа гэж Ганбаганы амыг таглалаа.
 Харин дараа нь “Үдшийн шивнээ” сонины сэтгүүч Г.Балжинням ийн асуув.
-Эрхэм Ерөнхийлөгчөө та эх орны хишигт ус, эрдэнийн хувьт ус, нийт 2,5 тонн усыг иргэн бүрт өгнө гэж амласан. Энэ амлалтын тань хэрэгжилт аль шатанд явж байгаа вэ?
Элбэг-Ус хариуд нь:
-Саяхан Оюу усны орд газрыг ашиглах талаар Канадын “Иван хүү муу найз” (Ivanhoe Mines) компанитай гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 200 сая тонн ус зээлээд иргэн бүрт дал, далан литр ус өгөхөөр боллоо, тийм үү. Үлдсэн хоёр тонн 430 литр усыг өгнө, мөн үү гэж дуусангуут
“Ирак” сонины сэтгүүлч Д.Энхсайхан гэгч баруун хөлийн гутлаа тайлаад Элбэг-Ус руу шидэв. Элбэг-Ус оногдоогүй хэрнээ ухаан алдаад уначихлаа. Төд удалгүй хаанаас ч гарсан юм маш муухай өмхий ихүүн үнэр хурлын танхимыг дүүргэж цугласан олон тарахаас өөр аргагүй болсон юм. Дараа нь сонсохнээ Энхсайхан сэтгүүлч усанд ороогүй 45 жил болсон. Элбэг-Усын хэлсэн хариултанд уурлаж гутлаа тайлсан, тэр үнэр хөлөөс нь гарсан учраас уулзалт тарж харамсалтай нь өөрөө хоригдсон гэнэ.
Монгол хүний царайнаас баясал, аз жаргал олж харна гэдэг Энхсайханы хөлний эвгүй үнэрнээс хэцүү зүйл байлаа. Харамсалтай нэг зүйл нь төрсөн нутгийнхаа шорооноос авч харих хүсэл минь биелсэнгүй. Төрсөн нутагт минь авах шороо ч алга. Ямар үнс шуудайлаад явалтай биш.